Podchaser Logo
Charts
Харанхуй Өрөө

Haranhui Uruu

Харанхуй Өрөө

A weekly Society, Culture and Personal Journals podcast

Good podcast? Give it some love!
Харанхуй Өрөө

Haranhui Uruu

Харанхуй Өрөө

Episodes
Харанхуй Өрөө

Haranhui Uruu

Харанхуй Өрөө

A weekly Society, Culture and Personal Journals podcast
Good podcast? Give it some love!
Rate Podcast

Episodes of Харанхуй Өрөө

Mark All
Search Episodes...
Feb 17th, 2025
Шинэ долоо хоног эхэлж, даваа гараг бидэнд баяр хөөр дүүрэн ирж байна. Харанхуй Өрөөний энэ удаагийн дугаартаа бид Мексикийн нэгдсэн улсаас зочинтой сууж байна. Хүний газар заавал гуйж явах ёстой биш, гуядаж амьдарч бас болдгийн жишээг харуулсан эмэгтэн яриаг тухлан сууж сонсоорой!
Jan 27th, 2025
Харанхуй Өрөөнд гэрэл асаахаар энэ удаагийн дугаарт маань Норвегийн Вант Улсад ажиллаж амьдарч буй бүсгүй зочны сандалд заларлаа. Норвегийн Гүнгийн ахайтан болно гэж хошигнож явсан түүнийг ямар амьдрал хүлээж авсан тухай тухлан сууж сонсоорой. Enjoy!
Jan 13th, 2025
БНСУ-д ажиллаж амьдардаг олон Монголчуудын төлөөлөл болсон эмэгтэй өнөөдрийн Харанхуй Өрөөний маань зочноор оролцлоо. Ганц бие ээж хүн бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт хэрхэн визээ алдаж, бас эргүүлж олж авч байгаа тухай сонирхолтой түүхийг та нартайгаа хуваалцахад бэлэн боллоо. Таалан сонсоорой!
Dec 16th, 2024
Харанхуй Өрөөнд гэрэл асаасан шинэхэн дугаараараа та нарынхаа даваа гарагийн мэндийг эрье! Бидний мэддэг юм шиг мөртлөө огт мэддэггүй Бүгд Найрамдах Казахстан Улсын тухай сайнтай муутай, бүхий л талаас нь ярилцсан энэ удаагийн дугаар маань сонсогч та нарт минь хүрээд, чухам ямар сэтгэгдэл үлдээхийг харна гэхээс тэсч яд...
Nov 18th, 2024
Харанхуй Өрөөтэй шинэ долоо хоногийн мэнд! Уламжлал ёсоор даваа гараг болж сонирхолтой түүх, амьдралын олон өнгөөс нэгийг нь сонсох сайхан мөч ирлээ. Энэ удаад Арлын Япон улсад телевизийн найруулагчаар ажиллаж амьдардаг гайхалтай бүсгүйтэй бид ярилцлаа. Түүний яриа яг л япон адал явдалт кино үзэж байгаа мэт огшоосон, б...
Oct 28th, 2024
Голч оноо тийм сайн биш байлаа ч, хэлний оноо сүртэй өндөр биш байсан ч гэлээ Италийн их дээд сургуульд 100 хувийн хөнгөлөлттэй, дээрээс нь нэмээд амжиргааны зардлыг нь мөн олгодог тэтгэлэг байдаг тухай бид хоёр лав өнөөдрийг хүртэл мэдээгүй явжээ. Магадгүй яг өөрийгөө олох аялалд болон гадаадад суралцах хүсэлд автсан...
Sep 29th, 2024
Харанхуй Өрөө Подкастын цоо шинэ дугаар та нарт минь хүрч байна. Удаан хугацааны дараа эргэн ирж байгаа учраас, сонирхолтой, Монголчууд цөөхөн байдаг улсаас зочин урьж оруулах зорилгодоо хүрч Бүгд Найрамдах Кипр улсад амьдарч буй зочин залуутайгаа хамт бид 3 Харанхуй өрөөндөө сууж байна. Мэдсэн сурсан бүхэн хэзээ ч илү...
Oct 16th, 2022
Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Oct 10th, 2022
Зөвхөн эмэгтэй гэдэг шалтгаанаар аливаа зүйлд ад үзэгдэх, эсвэл хоёр дахин хичээх, гурав дахин батлах шаардлага гардаг уу? Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин энэ траумагаа хэрхэн давж гарсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Америкт цөмийн энергийн инженер мэргэжлээр сурч төгссөн, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэ...
Oct 3rd, 2022
22 жилийн өмнө хамгийн сүүлд Монголд очсон зочин маань Өмнөд Африк дахь амьдралынхаа тухай сонин сайхнаас бидэнтэй өнөөдрийн Харанхуй Өрөөнд хуваалцлаа.  Бизнес эрхлэгч, шинэ санааны эрэлд гарагсдад маш чухал хэрэгцээтэй байж болзошгүй мэдээлэл ч мөн багтсан байгаа. Enjoy!
Aug 14th, 2022
Энэтхэг улсын тухай та юу мэдэх вэ? Бид хоёрын хувьд лав энэтхэг кино, энэтхэг хоолноос цааш хэтрэхгүй төсөөлөлтэй байсан бол өнөөдрийн энэ дугаарыг хийж байхдаа бодол тэс өөр болсон байлаа. Бурхны оронд эрдэм сураад ирсэн эмэгтэйн яриаг хамтдаа Харанхуй Өрөөнд дэлгэе. Enjoy!
Aug 7th, 2022
Энэ удаагийн дугаараа та нартаа цацах гэж энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Олон тайлбар ч ер нь бичмээргүй байна. Тухлаж аваад шууд сонсоорой. Enjoy!
Aug 1st, 2022
Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын өндөр хувийг эзэлдэг орны нэг бол БНСУ. Солонгост Монголчууд зөвхөн хар ажил хийж, хараар амьдардаг гэсэн ойлголт өнөөдрийг хүртэл байсаар байгаа ч тэдний хоёрдугаар үе буюу үр хүүхдүүд нь өнөөдөр юу ярьж байгааг та бүхэн энэ удаагийн Харанхуй өрөөнөөс сонсоод, дүгнэлт тань өөрчл...
Jul 25th, 2022
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт л хамрагдчихвал жаргаад дээшээ хараад хэвтчих юм байна гэсэн ойлголттой бол энэ дугаарыг сонсоод бодол тань өөрчлөгдөх байх. Тэтгэлэг хүрэхгүй, цар тахлын үед харих боломжгүй, ажил олдохгүй нөхцөлд шөнийн ажил хийхээс өөр аргагүйд хүрсэн хос хоёр бүсгүйн тухай та энэ удаагийн дугаараас сон...
Jul 20th, 2022
Даваа гараг бүрт уламжлал ёсоор эхэлдэг долоо хоног маань энэ удаад лхагва гарагт эхэлж байгаа нь шалтгаантай байлаа. Та нараасаа хүлцэл өчихийн ялдамд, биднийг хүлээж байсан, хүлээсээр байгаа сонсогч нартаа гүнээ талархаж байна. Долоо хоногоо хамтдаа эхлүүлцгээе!
Jul 11th, 2022
Бохь, тамхи ширхэглэж зардаг айлын охин хэрхэн өөртөө боломж үүсгэж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн тухай өнөөдрийн дугаарт яригдах болно. Зарлагдсан тэтгэлэгт хамрагдах биш өөртөө хэрхэн тэтгэлэг бий болгож чадсан түүхийг сонсоод магадгүй танд бас нэгэн мотивац өгөхийг үгүйсгэхгүй юм. Enjoy!
Jul 4th, 2022
Бидний мэддэг, бас мэддэггүй БНХАУ-ын тухай энэ удаагийн дугаарт бид зочинтойгоо ярилцлаа. Тэрээр 13 настайдаа анх урд хөршийг зориод, ганцаараа яаж хөглөж байсан тухайгаа ний нуугүй ярьсан байгаа. Шинэ даваа гарагтаа тавтай морил. Enjoy!
Jun 27th, 2022
Мэдээлэл, зөвлөгөө авах хүнээ яг зөв сонгож, нягталж байхгүй бол боломжоо хэрхэн алдаж болох тухай энэ удаагийн дугаарт яригдах болно. Нэг биш, хоёр удаа монгол руугаа буцсан ч яагаад эргээд л гадагшаа гарах бодол төрсөн тухай зочин хос маань илэн далангүй ярилаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Jun 19th, 2022
Жижигхэн биетэй болж төрснөөсөө болж эх орондоо хүссэнээрээ амьдрах эрхгүй болсон бүсгүй энэ удаагийн Харанхуй Өрөөнд зочноор оролцлоо. Тэрээр өдгөө Испанийн Сан Себастианд хэрхэн аж төрж байгаа тухай бидний ярианаас дэлгэрэнгүй сонсоорой. Enjoy!
Jun 13th, 2022
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсоор амьдрах эрхгүй боловч амьдарч байгаа маш олон монголчуудын нэг эмэгтэй өнөөдрийн Харанхуй Өрөөний зочноор уригдан оролцлоо. Google дээрээс ч хайгаад олохгүй зарим мэдээлэл манай подкастад яригддаг учраас бид өөрсдийгөө Харанхуй өрөөнд гэрэл асаасаар гэж ярих дуртай болоод байгаа. Шин...
Jun 6th, 2022
Шинэ долоо хоногийн мэнд! Харанхуй өрөөний энэ удаагийн дугаарт Израил улсад ажиллаж амьдардаг монгол бүсгүй оролцлоо. Бид гурав маш сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Шимтэн сонсоорой! Enjoy!
May 30th, 2022
Энэ зочинтой ярилцсандаа бид хоёр туйлын их баяртай байгаа. Шинэ долоо хоногийг тань гайхалтай эхлүүлж өгнө гэдэгтээ бид маш их итгэлтэй байна. Харанхуй Өрөөний өнөөдрийн дугаарыг ганцаараа, тухтай сууж байгаад сонсоорой гэж зөвлөе. Enjoy!
May 23rd, 2022
Тэтгэлэг авчихлаа гэж гэрийнхэндээ хэлээд зугатах шахам гадагшаа явсан эмэгтэй энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо. Түүний туулж ирсэн амьдралын зам их сонирхолтой бөгөөд адал явдлаар дүүрэн байжээ. Харанхуй Өрөө Подкастын шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
May 16th, 2022
Энэ удаагийн дугаарыг гадаад улсад суралцангаа ажиллаж амьдарч байгаа мянга мянган залуустаа зориулж бэлтгэлээ. Мөн тэдний гэр бүлийнхэн сонсоод үр хүүхдэдээ тулгардаг асуудлын захаас бага ч болтугай мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь шийдлийг нь ч мөн бид ярилцсан байгаа. Тэгэхээр шинэ дугаараа таалан ...
May 9th, 2022
Эх орондоо олны танил байж, тайзан дээр амьдрал нь өрнөж явсан хүмүүс гадны оронд очоод чимээгүйхэн амьдарч байгаа жишээ бид хэд хэдийг мэднэ. Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин харин чимээгүй өнгөрөх амьдралыг сонгоогүй өгөөд, бодит байдлаа нууж хаалгүй ярьж эхэлснээрээ өөр талаараа олонд танигдаад байгаа дуучин бүсгүй ...
Rate
Contact This Podcast

Join Podchaser to...

  • Rate podcasts and episodes
  • Follow podcasts and creators
  • Create podcast and episode lists
  • & much more

Unlock more with Podchaser Pro

  • Audience Insights
  • Contact Information
  • Demographics
  • Charts
  • Sponsor History
  • and More!
Pro Features